Имплантын гадаргуугийн шинж чанар
Одоогийн байдлаар шүдний имплантын салбарт хамгийн их ашиглаж байгаа имплантын төрөл нь титан имплант юм. Титан имплантын гадаргуугийн боловсрлуулалт судалгаа өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж улам сайжран боловсронгуй болсоор байна. Имплантын эхний үеийн төлөөлөгчид машинаар зорсон гөлгөр (turned) гадаргуутай байсан бол имплантын хөгжлийн үе шатанд эмнэлзүйн тохиолдлууд дахь имплантын хэрэглээ улам сайжирч шүд авсаны дараа ормонд шууд суулгах, яс нэмэх хагалгааны үед суулгах, ясны нягтрал багатай үед суулгах, шууд суулгах зэрэг олон шаардлагууд урган гарсан.
Имплант суулгасны дараа ормон дахь имплантын гадаргууд түр зуур үүсдэг бүтцийн уураглаг нэгдлүүд тухайлбал фибрин зэрэг нь гөлгөр гадаргуу дээр тогтоц муутайн улмаас имплант болон ясны эдийн хооронд холбоо муу үүсч энэ нь имплантын алдаа болж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.
Имплантын гадаргуугийн хөгжлийн явцад гарч ирсэн бичил хортон бүхий барзгар гадаргуунууд (microtextured-surface) нь имплантын анхдагч тогтворжилтыг үүсгэхэд чухал нөлөөтэй уураглаг нэгдлүүдийг гадаргууд сайн барьцалдуулахад чиглэгдсэн бөгөөд энэ төрлийн гадаргуугийн чанар сайн болох нь тогтоогдсон тул өнөө цагт гөлгөр гадаргуутай импланттай харьцуулахад ямар нэг гадаргуугийн боловсруулалт хийгдсэн барзгар гадаргуутай имплантын эзлэх хувь хамаагүй өндөр болсон байна.
Гадаргуугийн бүтэц
Имплантын гадаргуугийн барзгар төлөв байдлыг amplitude, spacing, hybrid гэсэн нэр томьёогоор тайлбарладаг. Орон зайн хэмжигдэхүүн нь гадаргуугийн хортонгийн төлөв байдал юм. Hybrid хэмжигдэхүүн нь spacing ба amplitude шинж чанарын завсын төлөв байдлаар тодорхойлогдно. Энэ бүх инженерийн тооцоолол дээр хийгдсэн гадаргуугийн шинж чанарууд нь 3 хэмжээст (3D-SEM) электрон микроскоп дээр илүү тод харагдана.
Amplitude шинж чанар нь имплантын гадаргуугийн бүтцийг тодорхойлох хамгийн чухал шинж чанар бөгөөд түүний өндрийн дундаж үзүүлэлт (Sa)-ийг имплантын гадаргуугийн тухай дүрслэхдээ өргөн ашиглана. Бага хортонт гадаргуу нь (Sa <1.0 μm) байх бөгөөд машинаар зорж бэлдсэн (turned) имплантад (Sa = 0.71 μm) байдаг бол орчин үеийн гадаргуугийн боловсруулалт хийсэн боловсронгуй хортонт гадаргуу (moderately roughened surfaces)-гийн (Sa = 1–2 μm) байдаг.
Имплантын гадаргуу нь мөн microtopography, nanotopography болон химийн үзүүлэлтүүдээр тодорхойлогдно. Гэсэн хэдий ч имплантын гадаргууд биологийн зүгээс ямар хариу урвал үзүүлж байгааг in vivo буюу хүний бие дээр судлах нь хүндрэлтэй тул имплантын гадаргуугийн тухай ярихдаа биологийн хүчин зүйлсийг тооцолгүйгээр дээр өгүүлсэн физик хэмжигдхүүнүүдээр илэрхийлэх нь элбэг.
Зах зээл дээр худалдаалагдаж буй зарим нэг нэр хүндтэй имплантуудын гадаргуугийн төлөв байдал
Зарим үйлдвэрлэгчид имплантыг зорж үйлдвэрлэх явцдаа гадаргууд нь ховил хонхор (convex surfaces) үүсгэдэг бол зарим нь зоролтын явцдаа нүхэрхэг гадаргуу (concave surfaces) үүсгэдэг (Wennerberg & Albrektsson, 2009). Иймд машиндаж зорох процесс нь subtractive юмуу additive шинж чанартай. Харин имплантын хортонт гадаргуу (roughened implant surface )-г бол машинаар бус өөр өөр патентлагдсан аргуудаар боловсруулж гарган авдаг.
Blasting хийсэн гадаргуу
Энэ төрлийн гадаргууг титаны диоксид (TiOblast™)-оор имплантын гадаргууг өндөр даралтын дор шүршиж бэлтгэдэг.
Хүчлээр түлсэн гадаргуу
Имплантын гадаргууг 2 үечлэлтэйгээр хүчлээр түлж гарган авна. (Osseotite™)
Blasting + Хүчлээр түлсэн гадаргуу
Имплантын гадаргууг титаны оксидоор өндөр даралтын дор шүршиж гадаргууг барзгар болгосны дараа хүчлээр түлнэ (SLA™; Sa = 1.98 ± 0.08 μm).
Исэлдүүлсэн гадаргуу
Имплантын гадаргууг исэлдүүлэн гаргаж авна (TiUnite™; Sa = 1.55 ± 0.01 μm).
Hydroxyapatite-аар бүрсэн гадаргуу
Имплантын гадаргууг маш нарийн ширхэгтэй гидроксиапатитаар бүрж гаргаж авна. Гадаргуугийн жишээ (Nobel Biocare Steri-Oss® HA-coated; Sa = 3.29 ± 1.15 μm).
Химийн боловсруулалт хийсэн гадаргуу
Calcium phosphate-ийн нано талстуудаар хучсан гадаргуу. Жишээ нь NanoTite™
Титанийн blasted гадаргууг фтороор баяжуулсан гадаргуу SLActive™
1.Машинаар зорсон гадаргуу (Turned)
2. Хүчлээр түлсэн гадаргуу (Acid etching)
3. Исэлдүүлсэн TiUnite™ гадаргуу
4.HA-coated surface
Comments
Post a Comment