Шинэ төрлийн Bone Augmentation-ы аргачлал direct bone harvesting-тай дүйцэхүйц чанартай болох нь тогтоогдлоо
Шүдний имплант эмчилгээ нь өнөө үед урт хугацааны тогтвортой, үр дүнтэй эмчилгээ болох нь тогтоогдсон. Тэгвэл ясны эдийн хүнд хэлбэрийн согог гэмтлийн үед тухайлбал хавдарын мэс заслын дараа, түүшин сэртэн хэт хатингаршсан үед ясны эдийн эдгэрэлтийн процесс удааширсаны улмаас хүндрэл үүсэх нь бий. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс Германы Goethe University-ы судлаачид direct bone harvesting буюу хүний өөрийн биеэс яс авч орлуулах боломжгүй үед ашиглаж болох шинэ төрлийн яс орлуулагч материал ашигласан аргачлалыг хөгжүүлж байна.
Энэ зорилгоор хүзүү толгойн хорт хавдарын хүнд хэлбэрийн мэс заслын дараа шүдний эгнээг нөхөн сэргээх Bone Augmentation хийхэд xenogenic bone substitute (BO) ба platelet-rich fibrin (PRF)-ийг хослуулан ашигласан байна.
61 настай эрүүний хорт хавдар бүхий эмэгтэй өвчтөнд энэ аргачлалыг туршсан бөгөөд тэрээр хавдрын өвчин зовиур ихтэй хүнд хэлбэрийн хагалгааны дараа яс орлуулах зорилгоор дахин мэс засал хийхийг зөвшөөрөөгүй тул xenogenic bone substitute (BO) ба platelet-rich fibrin (PRF) материалуудыг ашиглажээ.
Үүний тулд өвчтөнөөс цус аваад түүнийгээ центрифугдээд xenogenic bone substitute (BO)-тай хольж өвчтөний гавлын ясны CT scan-ийг ашиглан урьдчилан бэлтгэсэн 3D титан торон (titanium mesh) дотор чигжиж эрүүний хэлбэрийг нөхөн сэргээгээд түүний гадуур эдийн нөхөн төлжилтийг дэмжих зориулалттай колаген матрицаар хучиж хамгийн сүүлд матрицын гадуур platelet-rich fibrin (PRF)-ээр бүрхсэн байна.
Яс орлуулах мэс заслаас хойш 16 сарын дараа ямар нэгэн өвчин зовиур ажиглагдаагүй тул эрүүний ясанд 6 имплант зоож шүдний эгнээг иж бүрнээр нөхөн сэргээжээ. Имплант суулгах мэс заслын үедээ ясны эдээс эдийн дээж авч гистологийн шинжилгээнд оруулан шалгаж үзэхэд xenogenic bone substitute (BO) ба platelet-rich fibrin (PRF)-ы холимог нь ясны эдийг маш сайн нөхөн сэргээж байснаараа direct bone harvesting-ийг орлох хэмжээний өндөр үр дүнтэй аргачлал болох нь нотлогдсон байна. Гистологийн шинжилгээн дээр мөн энэ аргачлалын үед холбогч эдийн орчимд цусны урсгал илүү нэмэгдсэн байгаа тул эдгэрэлтийн явцад шинээр яс болон эд үүсэх процессийг сайн дэмжиж өгсөн байна.
Энэхүү шинэ аргачлалын үр дүн “Individualized Titanium Mesh Combined With Platelet-Rich Fibrin and Deproteinized Bovine Bone: A New Approach for Challenging Augmentation,” гарчигтайгаар Journal of Oral Implantology сэтгүүлд нийтлэгджээ.
Comments
Post a Comment